Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булагийн 15 дугаар гудамж үүрэн телефон холбооны цамхаг дээрээс хүн унах гэж байна гэсэн дуудлагыг өчигдөр өдрийн 22:16 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Улмаар Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 7.5 км замыг туулан 22:27 цагт очиход тус дүүргийн 12 дугаар хорооны иргэн 19 настай согтуурсан Х-г 15 метрийн өндөртэй холбооны цамхаг дээрээс үсрэх гэж байсныг сэтгэл зүйн ярилцлага хийснээр эсэн мэнд буулгаж, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн.
19 настай эмэгтэй согтуурсан үедээ холбооны цамхаг дээрээс үсрэхийг завджээ |
|