Улсын начин Э.Энхбат өнгөрсөн баасан гарагаас эхлэн ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа. Түүний хувьд гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэлтэй гэх оноштой ухаан орохгүй байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Харин Н.Түвшинбаяр аваргыг 20 хоног цагдан хорих шийдвэрийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өчигдөр гаргасан.
Яллагдагч Н.Түвшинбаярыг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, түүний биед гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа юм.
Улсын начин Э.Энхбат өнгөрсөн баасан гарагаас эхлэн ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна |
|