Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн мэдээллээр нэг хүн нас барсан тухай мэдээллийг өгсөн. Тэгвэл Унгар улсад монгол эмэгтэй коронавирусийн халдвараар нас бар гэх мэдээллийг Монгол Улсаас Унгар улсад суугаа Элчин сайд З.Батбаяр цахим хуудсанаа бичжээ.
Энэ талаар Элчин сайд З.Батбаяр "Хэдхэн сарын өмнө хүүхэдтэй болно гээд хөөрч явсан залуухан ээж, үхэлтэй 20 гаруй хоног тэмцэлдсэний дараа тэнгэрт дэвшлээ. Жирэмсэн байсан шинэ ээж аймшигт өвчнөөс бяцхан охиноо авраад, үрийнхээ зулайг үнэрлэж ч амжилгүй, зүсийг нь харж ч чадалгүй тэртээд одлоо. Ар гэр, хань ижил, бяцхан охин, ойр дотныхонд гүн эмгэнэл илэрхийлье" хэмээн бичжээ.
Охин нь одоо инкубаторт эрүүл энх торниж байгаа талаар мэдээлжээ.
Унгарт коронавирусийн халдвар авсан монгол эмэгтэй нас баржээ |
|