Халдварын тархалтыг үл тоон албаны машинаар нийслэлээс гарч, шоудсан ОБЕГ-ын албан тушаалтнуудад ямар хариуцлага тооцох вэ?

2021-04-06,   360

Нийслэлээс нэн шаардлагатай буюу хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг Онцгой комиссын шийдвэр, PCR шинжилгээний хариуг үндэслэн халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдүүлэн орон нутаг рууг явуулж байгаа. 
 
Гэтэл энэ журам Онцгой байдлын газрын албан хаагчдад үйлчлэхгүй байгааг эх сурвалж мэдээллээ. Бүр тодруулбал, Онцгой байдлын ерөнхий газрын Тэргүүн Дэд дарга Ж.Чүлтэмсүрэн /түүний хувьд дөрөв хоногийн өмнө ажлаасаа чөлөөлөгдсөн/, ОБЕГ-ын Хангамжийн хэлтсийн дарга, хурандаа Л.Баярсайхан / өмнө нь Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын даргаар ажиллаж байсан/ нар албаны 11-26 УБЭ дугаартай машин хөлөглөн, дураараа дургисан баримт нийгмийн сүлжээнд тархаад байна. Ингэхдээ гэр бүлээрээ Өмнөговь аймагт очиж, төрийн албан хаагчдыг хүндрүүлж, наргиж, ууж идсэн байх. Тэд чухам яагаад дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэв гэх асуулт урган гарч байна.
 
 Учрыг тодруулахад тэднийг албанаас "ногоон бүс" болох Өмнөговь аймаг дахь постуудын үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэйгээр томилолт өгчээ. Гэтэл тэд ийнхүү үндсэн томилолтоо умартаж, хорхог боодог зөөлгөж яваад иржээ. Тэдний дургиараа дургисан үйл явц  Өмнөговь аймагт байх Дэмчигийн хийдийн аялалаар үргэлжилсэн байгаа юм.  Нэг үгээр албан томилолтоо гэр бүлийн амралт зугаалга болгосон ОБЕГ-ын албан тушаалтнуудад ямар хариуцлага тооцох сонин байна. 

Халдварын тархалтыг үл тоон албаны машинаар нийслэлээс гарч, шоудсан ОБЕГ-ын албан тушаалтнуудад ямар хариуцлага тооцох вэ?
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ