Коронавируст халдварын тархалт огцом нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас хатуу хөл хорио тогтоох санал гаргаад байгаа юм.
Харин өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ЭМЯ-ны уг саналыг хэлэлцэж буй гэх мэдээлэл байна. Тодруулбал, хэлэлцэх асуудлуудын жагсаалтад, "Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар" гэж багтсан байгаа юм.
ХӨСҮТ-ийн тархвар судлаач Э.Тэмүүлэн "Нөхцөл байдлыг энэ хэвээр явбал 14 хоноход өдөрт илрэх халдварын тоо 1000 давах бодит аюул тулгарч байгааг хэлж буй. Тиймээс 14-18 хоногийн хөл хорио тогтоох шаардлагатай" гэсэн байр сууриа илэрхийлээд байгаа юм.
Хатуу хөл хорио тогтоох уу? |
|