А.Отгонбаатар: ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзоригийн цолыг гурав хоногийн дотор хураахгүй бол суулт хийнэ

2021-04-07,   388

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо Зэвсэгт хүчний анги, салбарт гарсан хүн амины гэмт хэргийн асуудлаар өчигдөр хуралдсан. Энэ үеэр  ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг "Ядуу анги давхаргаас ирсэн хүүхдүүдийг нэг жилд хүмүүжүүлж хүчрэхгүй байна" гэсэн утгатай байр суурь илэрхийлж, шүүмжлэлд өртөв. 
 
Тухайлбал,  Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 6-ны өдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан уг асуудалтай холбогдуулан өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ.
 
"Баян айл гээд ярихаар миний яс хавталзаад байдаг юм. Армийн генерал гээд байгаа Д.Ганзориг гээд новш ядуу айлын хүүхдүүдийг хүмүүжүүлэх гэж зовж байгаа ухааны юм ярьж байна. Сайран хөлтэй ч гэсэн сайрхсан баячуудаас дутахгүй биеийн хүч чадалтай байдаг юм. Би энэ амьдралыг туулсан юм.
 
Хүмүүс хүүхдээ цэрэгт явуулахгүй гэж байна. Ингэж болохгүй. Би хүүгээ заавал цэрэгт явуулна. Гэхдээ Д.Ганзориг мэтийн новшнууд байхгүй 6олж, цэвэрлэгдсэний дараа 6и хүүгээ явуулна. Орчин үеийн арми гэдэг хүн зоддог, дарамталдаг биш, технологи сурдаг, боловсрол эзэмшдэг, зэвсэг эзэмшдэг арми болж хувирч байгаа. Гэтэл манай арми яг кастын давхарга үйлчилдэг,  "соц" нийгмийн үеийн арми шиг байна. Тийм сэтгэлгээтэй улсууд армид дүүрэн байна. Д.Ганзоригт бригадын генерал гэдэг албан тушаалыг Х.Баттулга өгсөн.
 
Өнөөдрөөс гурав хоногийн дотор Д.Ганзоригийн цолыг хураахгүй бол би Батлан хамгаалах яамны урд СУУЛТ хийнэ. Ачаад явсан ч хамаагүй. Ядуу айлын хүүхдүүд яадгийг 6и та нарт харуулъя. Ямар зэвүү хүргэсэн новшнууд вэ? Бид ядуу ч гэсэн тэнэг биш" гэжээ:
 

А.Отгонбаатар: ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзоригийн цолыг гурав хоногийн дотор хураахгүй бол суулт хийнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ