С.Зориг агсанд Монгол Улсын баатар цолыг нэхэн олгох саналыг гаргалаа

2021-04-07,   382

АН-ын даргын сунгаа явагдаж, цаасан санал хураалтаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл ялалт байгуулсан билээ. АН-ын даргаар сонгогдсон О.Цогтгэрэл С.Зоригийн хөшөөний дэргэд мэдээлэл хийж С.Зориг агсанд Монгол Улсын баатар цол нэхэн олгох санал гаргаж байгаагаа мэдэгдлээ.
 
 Тэрбээр "Өнөөдөр АН үүсэн байгуулагдсан өдөр. Ардчилал, хүний эрхийг дээдлэгч АН-ынхан бид ахин босох ёстой боллоо. Ардчилалаа бүтэн болгох уриалгыг АН-ын даргын зүгээс дэвшүүлж байна. Улс орныхоо нийтлэг эрх ашгийн төлөө нэгдэх хэрэгтэй. Мөн Ардчилсан хувьсгалын удирдагч С.Зориг агсанд Монгол Улсын  баатар цолыг нэхэн  олгох саналыг дэвшүүлж байна. Ардчилсан үзэл санааны баатар нь С.Зориг байсан" гэлээ. 

С.Зориг агсанд Монгол Улсын баатар цолыг нэхэн олгох саналыг гаргалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ