Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салаан дарга, дэслэгч Г өнгөрсөн сарын 28-ны орой тус ангид алба хааж байсан байлдагчийг зодож хүнд гэмтээсэн. Улмаар байлдагчийн биеийн байдал хүнд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан ч харамсалтайгаар нас барсан.
Тэгвэл өчигдөр УИХ-ын Хүний эрхийн дэд хороо Зэвсэгт хүчний анги, салбарт гарсан хүн амины гэмт хэргийн асуудлаар хуралдсан юм. Хуралдаанд УИХ-ын гишүүд, ЗХЖШ-ын удирдлага, Хүний эрхийн комиссын төлөөлөл оролцсон юм.
Энэ үеэр ЗХЖШ-ын дарга, брагидын генерал Д.Ганзориг “Зэвсэгт хүчинд алба хаахаар татагддаг хугацаат цэрэг нь нийгмийн янз бүрийн давхаргаас тэр дундаа амьдрал хүнд газраас ирдэг. Энэ бүх хүмүүстэй жилийн турш ажиллаад төлөвшүүлээд явуулахад хүндрэлтэй. Мөн энэ цэрэг амиа алдсан асуудал бид нарын ажлыг эрчимжүүлэхэд түлхэц боллоо” гэсэн тайлбар өгч, нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулав.
УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр “Асуултад хариулж байгаагаас нь харахад Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагад хариуцлага тооцох асуудлыг ярих хэрэгтэй болжээ. Д.Ганзориг даргын тайлбараар бол ядуу айлаас ирсэн цэрэг үгэнд ордоггүй, түүнээс нь болоод аминд нь хүрчихсэн юм шиг утгатай зүйл ярьж байна” гэсэн.
Мэдээж энэ үйл явц армийн дарга Д.Ганзоригийг албан тушаалаас нь чөлөөлөх асуудал хөндөгдөж эхэллээ. Хуулиараа бол Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг Ерөнхийлөгч санал болгож, УИХ-аар баталдаг.
Тухайлбал "Үнэн ба зөв" намын дарга А.Отгонбаатар "ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзоригийн цолыг гурав хоногийн дотор хураахгүй бол суулт хийнэ" гэдгээ мэдэгдээд байна.
Армийн генерал Д.Ганзориг ардын хүүхдүүдийг ядуу, баянаар алагчилж, дорд үзсэн хариуцлагаа хүлээх ёстой |
|