Төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн асуудал нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулсан. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинд хариуцлага тооцох асуудлыг хөндсөн тухай эх сурвалж мэдээллээ.
Учир нь Б.Мөнхжин нь албаны машинаар согтуу хүүхэн, залуучуудыг ресторан, буудлуудын хооронд зөөж буй бичлэг олон нийтэд ил болсон. Бүр тодруулбал, төрийн албаны 0240 УНҮ дугаартай автомашин ийнхүү шоу цэнгээнд ашигласан гэх мэдээлэл тархаад байгаа билээ.
Албаны машин шоу цэнгээнд ашигласан гэх Дэд сайд Б.Мөнхжинд хариуцлага тооцох уу? |
|