Та хүүхдээ TikTok аппликейшн дахь зүй бус контентуудаас сэргийлээрэй

2021-04-07,   377

Сүүлийн үед Олон Улсад TikTok сүлжээ ашиглан бусдыг амиа хорлохыг уриалсан, тодорхой үйлдэл хийлгэхээр даалгавар өгч, шаардах зэрэг зүй бус контентууд хуурамч хаягуудаар цацагдаж энэ үйлдэлд өсвөр насны хүүхэд болон залуучууд өртөж болзошгүй эрсдэл гарч байна.
 
Монгол Улсад TikTok нийгмийн сүлжээний хэрэглээ ихсэж байгаа тул эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавьж, энэ төрлийн эрсдэлт нөхцөл байдлаас урьдчилан сэргийлнэ үү.
 
“DIGITAL WELLBEING” ТОХИРГООГ АШИГЛАХ ЗААВАР
 
Хэрэв та хүүхдийнхээ TikTok аппликейшн ашиглаж байгаа хугацаанд санаа зовж байгаа бол Digital Wellbeing тохиргоог идэвхжүүлснээр хүүхдийнхээ дэлгэц ашиглаж байгаа цагийг зохицуулж болно. Мөн тохиргоо руу орж автоматаар мэдэгдэл илгээгдэхийг болиулснаар TikTok-с ирдэг спам маягийн мэдэгдлүүдийг хүлээн авахгүй болно.
 
Мөн та болон таны хүүхэд TikTok аппликейшнээс ямарваа нэг зүй бус зүйл харвал тухайн бүртгэлтэй хаяг, дүрс бичлэг, сэтгэгдэл, чатыг “Report” товч даран мэдээллэж байгаарай.
 
Тус программын “Digital Wellbeing” цэс болон нэмэгдүүлсэн хориглолттой төлөв “Enhanced restricted mode”–г идэвхжүүлснээр зүй бус дүрс бичлэгүүд гарч ирэх нь хязгаарлагддаг.
 
Кибер Гэмт Хэрэгтэй Тэмцэх Алба

Та хүүхдээ TikTok аппликейшн дахь зүй бус контентуудаас сэргийлээрэй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ