Таван настай охиныг дайрч, амийг нь хохироосон Б-д 1,6 жилийн хорих ял оноожээ

2021-04-07,   317

Ахтайгаа гарцаар гарч яваад харамсалтайгаар нас барсан осол өнгөрсөн оны  аравдугаар сарын 5-нд г   Яармагийн эмнэлэгийн хойд замд гарсан. Тухайн үед BMW X3 маркийн автомашины жолооч Б нь явган хүний гарцаар гарч  явсан  явган зорчигч Б, О нарыг мөргөсөн бөгөөд ослын  улмаас есөн настай эрэгтэй О гэмтэж, таван настай эмэгтэй Б-ийн амь нас хохирсон юм. 
 
Улмаар жолооч 39 настай Б-д  цагдаагийн байгууллагаас  Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг.  Уг хэрэгтэй холбогдох шүүх хурал өнгөрсөн сарын 24-нд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн танхимд товлогдсон ч шүүгчдэгч Б-гийн өмгөөлөгчийн шүүх хурал давхардсан шалтгаанаар хойшилсон. 
 
Тэгвэл өнөөдөр  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн танхимд шүүх хурал болж, шийдвэрээ гаргасан байна. Шүүхээс Б-д 1,6 жилийг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргажээ. Мөн жолоо барих эрхийг зургаан жилээр хассан байна. 
 

Таван настай охиныг дайрч, амийг нь хохироосон Б-д 1,6 жилийн хорих ял оноожээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ