Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Бөөрөлжийн Майнт” гэдэг газар малын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 06:03 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Улмаар аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд иргэн Б-ийн малын өвөлжөө, хашаа саравч, 300 хонь, 150 ямаа, нийт 450 бог мал шатаж байсныг 1:56 цаг ажиллаж унтраасан байна.
Хашаатай 450 бог мал шатаж байсныг унтраажээ |
|