С.Амарсайхан: Хатуу хязгаарлалт хийж, тархалтыг хумих шаардлага үүслээ

2021-04-08,   445

Монгол улсын шадар сайд С. Амарсайхан: "ЗГ, УОК иргэдийнхээ эрүүл мэндийг ч хамгаалаж, айл өрх, аж ахуйн нэгжүүдийн орлогыг тасалдуулахгүй, үйл ажиллагааг нь ч хэвийн явуулахын тулд боломжит бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирлээ.
 
Засгийн газараас вакцинжуулалтыг эрчимжүүлж, өнөөдрийн байдлаар насанд хүрсэн 2 сая 60 мянга гаруй иргэдийнхээ 25 хувийг вакцины эхний тунд хамруулаад байна.
 
Гэвч Монгол төрд монгол хүний амь наснаас илүү үнэ цэнэтэй зүйл гэж үгүй учир халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа энэ үед хөдөлгөөний хатуу хязгаарлалт давхар хийж, тархалтын хумих шаардлага үүсч байна.
 
Улс орны минь эрхэм баялаг нь Эрүүл хүн ард.
 
Вакцинаа тариулсан та халдвараас хамгаалж, маскаа зүүж, зайгаа барьж, шаардлагагүй бол гадуур гарахгүй байхыг хүсье!!!" гэж өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийжээ. 
 
Мөн өчигдөр орой буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр 22.00 цагийн орчим УОК-ын шуурхай штабаас ЗГ дөрөвдүгээр сарын 8-ны өдөр буюу өнөөдөр хуралдаж эцсийн шийдвэрийг гаргана гэдгийг хэлж байсан юм.

С.Амарсайхан: Хатуу хязгаарлалт хийж, тархалтыг хумих шаардлага үүслээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ