30 мянган хонины хариуд БНХАУ хилээ хааж бэлэг барив

2021-04-08,   402

Өнөөдрөөс нэг жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга урд хөршид гэнэтийн айлчлал хийж, 30 мянган хонь бэлэглэж дуулиан дэгдээсэн.  БНХАУ-д коронавируст халдвар эрчимтэй нэмэгдэж байсан тухайн цаг үед Монгол Улс ийнхүү халуун сэтгэлийн тусаа өөрсдийн биеэр очиж илэрхийлсэн хэрэг л дээ.  
 
Харин одоо бол Монгол Улс цар тахалтай тэмцэж байна. Гэтэл хөл залгаа аймаг халдвар бүртгэгдэх сургаар БНХАУ гэнэтхэн хилээ хаав. Шалтгаан нь хил дээр машин шатсан. Үүнээс үүдэн өнөөдөр 700 гаруй машин урд хил дээр уртаас урт цуваа үүсгэж, тээврийн жолооч нар машиндаа амьдарч байна. 
 
Тодруулбал, өнгөрсөн сарын 23-ны өдрөөс эхлэн БНХАУ-ын талаас Замын-Үүдийн боомтод хязгаарлалт тогтоосон. Энэхүү гэнэтийн шийлдвэрээс үүдэн ачаа тээврийн жолооч нар хил дээр 14 хоногийг машиндаа өнгөрүүлж байна.  Энэ бол анхны тохиолдол биш юм. Өнгөрсөн 11 дүгээр сард Монгол Улсад дотоодод халдвар бүртгэгдэхтэй зэрэгцэн БНХАУ шууд хилээ хаасан. Тэдний зүгээр хилийн зэргэлдээх аймгуудад бүртгэгдсэн аймаг тэр дундаа Дорноговь аймаг дахь халдварын нөхцөл байдлаас үүдэн ийнхүү гэнэтийн шийдвэр гаргасан юм. 
 
Урд хөршийн энэхүү гэнэтийн шийдвэрээс үүдэн ААН, байгууллагууд нэлээдгүй хэмжээний алдагдалд орж, цаашид үүсэх эрсдэл алдагдлыг ч тооцоолоход хүндрэлтэй нөхцөл байдал үүслээ. Хэдийгээр өчигдрөөс эхлэн хил нээх шийдвэр гаргасан ч зөвхөн хүнсний бүтээгдэхүүн ачсан машиныг хил нэвтрүүлж байгаа аж. Үүнд дөрвөн машин багтжээ. Энэ байдал хэзээ хүртэл үргэлжлэхийг таашгүй. 
 
Үйл явдалтай холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай өчигдөр утсаар ярьжээ. Энэ үеэр хоёр улсын хамтын ажиллагаанд чухал үүрэгтэй хилийн боомтуудын үйл ажиллагааг хэвийн болгох асуудлыг хөндсөн байна. Нэг үгээр БНХАУ-ын талаас хилийн экспорт ипмортыг хэвийн болгох асуудлаар шийдвэртэй хариу өгсөнгүй. 

30 мянган хонины хариуд БНХАУ хилээ хааж бэлэг барив
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ