ШУУРХАЙ : Өнөөдөр 554 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

2021-04-08,   381

Сүүлийн 24 цагт 11116 хүнээс  шинжилгээ авснаас 554 хүнд коронавирус илэрчээ. Мөн нэг хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралтын тоо 18 боллоо.

Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо 18 бүртгэгдсэн бол эдгэрсэн хүний тоо нийтдээ 8,140 болоод байгаа юм. Одоогоор 2,637 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй.

Тэдгээр хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-2,176
  • Хүндэвтэр-373
  • Хүнд-74
  • Маш хүнд-14 хүн байгаа юм.

 

 

ШУУРХАЙ : Өнөөдөр 554 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ
Шинэ мэдээ