Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, коронавируст халдварын нөхцөл байдалтай холбогдуулан холбогдох шийдвэрийг гаргажээ.
Засгийн газрын шийдвэрийн талаар Л.Оюун-Эрдэнэ "Вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэх шаардлага байна. Вакцинжуулалтын хэлэлцээрүүдийг амжилттай хийж дууссан. Одоо татан авалт хийх ажил үлдээд байна. Долдугаар сарын 1 гэхэд бүх иргэдээ вакцинжуулах зорилт тавьсан. Вакцинжуулалтын эхний тунд хамрагдсан иргэдээ хамгаалахын тулд хөл хорио тогтоох шаардлага үүссэн. Иймээс бид энэ сарын 10-25-ыг "Улаан түвшин"-д шилжиж байна. Энэ хөл хорио хамгийн сүүлчийнх байгаасай " гэлээ.
Дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд ХӨЛ ХОРИО тогтоохоор боллоо |
|