Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. Хуралдаанаар УОК-ын гаргасан энэ сарын 10-25-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоох саналыг хэлэлцэн дэмжсэн байна. Тодруулбал, ирэх бямба гарагаас Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэрийг гаргасан байна.
Энэ хугацаанд иргэн бүрт 300 мянган төгрөгийн дэмжлэг олгоно. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газар баялагтаа эзэн байх зорилтоо дэвшүүлж, эдийн засгаа тогтвортой байхын тулд хөл хорио тавигдах үед эх үүсвэрийг иргэн бүртээ зориулах нь шударга ёсонд нийцнэ. Хөл хорио тавихаас аргагүй байдалд орж байна. Иргэн бүрт 300 мянган төгрөг олгох шийдвэрийг гаргалаа" гэлээ
Иргэн бүрт 300 мөнгөн төгрөг олгоно |
|