Хоёр цэрэг даргыгаа буудаж хөнөөгөөд, зугтжээ

2021-04-09,   307

Говь-Алтай аймгийн Алтай сум дахь Хилийн цэргийн 0214-р ангид ноцтой хэрэг гарсан байна. Тодруулбал, өчигдөр уг ангид алба хашиж байсан хоёр цэрэг харуулын даргыгаа АКМ маркийн буугаар буудаж хөнөөгөөд, оргон зайлжээ. Тэдний хувьд Монгол Хятадын хилийн зааг дээр үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд одоогоор зэвсэгтэй хоёр цэргийг эрэн сурвалжилж байна. Хэргийн аймгийн цагдаагийн газраас шалгаж эхэлсэн бөгөөд дээрх хоёр цэрэг орон нутгийн иргэдийн мотоциклыг хулгайлсан байж болзошгүй талаар эх сурвалж мэдээллээ. 
Хоёр цэрэг даргыгаа буудаж хөнөөгөөд, зугтжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ