Гадаадад байгаа Монгол Улсын иргэд 300 мянган төгрөгөө хэрхэн авах вэ?

2021-04-09,   489

Засгийн газраас цар тахлын үед эдийн засгийн эргэлтийг дэмжих зорилгоор Монгол Улсын иргэн бүрд 300 мянган төгрөгийн нэг удаагийн тусламжийг олгохоор шийдвэрлэсэн.
 
Энэхүү тусламжийг хилийн чанадад оршин суугаа Монгол Улсын иргэдийн эзэмшиж буй дотоодын банкин дахь дансаар дамжуулан өгөх бөгөөд дараах байдлаар олгох юм. 
 
Гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэн та цахим төлбөрийн баримтын систем болох www.ebarimt.mn-д /апп болон портал/ бүртгэлтэй бол дотоодын банкны өөрийн дансаа холбоорой. Таны ибаримтад бүртгэлтэй дотоодын банкны хувийн данс руу тусламжийн мөнгийг шилжүүлнэ.
Хэрэв EBarimt-д бүртгэлгүй бол www.ebarimt.mn сайтаар эсвэл аппликейшнийг татан авч, шинээр бүртгэл үүсгэн дотоодын буюу Монгол Улсын банкин дахь хувийн дансаа холбоорой. Ингэснээр уг системд бүртгэлтэй таны хувийн данс руу тусламжийн мөнгийг шилжүүлнэ.

Гадаадад байгаа Монгол Улсын иргэд 300 мянган төгрөгөө хэрхэн авах вэ?
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ