Байлдагч X “ээжтэйгээ хамгийн сүүлийн удаа ярьж байна шүү” гэсэн хэмээн өгүүлжээ

2021-04-09,   484

Энэ хэрэг явдлын талаар Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга Ш.Лхачинжав мэдээлэл өгөх үеэрээ “Хэрэг үйлдсэн хоёр цэргийн нэг нь Ховд аймгийн Чандмань сумын харъяат X. нөгөө нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат М гэдэг байлдагч байсан” гэж мэдэгдсэн.
 
Тэгвэл Ховд аймгийн Чандмань сумын харъяат Х-ын ээж Д.Тогтохбаяр ergelt.mn сайтад өгсөн тайлбартаа “Өчигдөр Ховд аймгийн цагаар 16:00 цагийн үед хүү минь гэрийнхээ утас руу залгасан. Ингэхдээ хоолой нь зангираад “Би хил рүүгээ явж байна. Ээжтэйгээ би хамгийн сүүлийн удаа ярьж байна шүү" гээд утсаа тасалсан” гэж өгүүлжээ. Түүний энэхүү хариултаас үзвэл хилийн цэргийн 0214 дүгээр ангид дарамт байсан байж болзошгүй байна. Харин ХХЕГ-аас мэдээлэл хийх үеэрээ "харуулын дарга цэргүүдийг дарамталдаггүй хүнлэг, энэрэнгүй манай шилдэг алба хаагч байсан" гэж мэдэгдээд буй.
 
Байлдагч X “ээжтэйгээ хамгийн сүүлийн удаа ярьж байна шүү” гэсэн хэмээн өгүүлжээ
Говь-Алтай аймгийн Алтай суманд байрлах хилийн цэргийн 0214 дүгээр ангийн дөрөвдүгээр застав буюу Баянтооройн заставт хугацаат цэргийн алба хааж байсан X, М нар харуулын дарга 34 настай Г-г буудаж хөнөөгөөд галт зэвсэг, байлдааны 50 сумтай зугтсан хэрэг өнгөрсөн шөнө 22:00 цагт гарсан талаар бид мэдээлсэн.

Байлдагч X “ээжтэйгээ хамгийн сүүлийн удаа ярьж байна шүү” гэсэн хэмээн өгүүлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ