ТАНИЛЦ: Өнөөдрөөс эхлэн 14 хоног нийслэлд мөрдөгдөх зохицуулалт

2021-04-10,   479

Өнөөдрөөс эхлэн нийслэлд хатуу хөл хорио тогтооно. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан НОК хуралдаж,  нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар захирамж гаргалаа.
 
Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэдээлэл хийлээ. 
 
Хязгаарлалт тогтоохгүй худалдаа үйлчилгээний байгууллагууд өглөөний 07 цагаас оройны 21 хүртэл хугацаанд тогтоож хяналт тавьж ажиллах, хязгаарлалт тогтоохгүй
 
Төрийн байгууллага, ААН, хуулийн этгээдийг ажлын газрын үнэмлэх, албан байгууллагын тодорхойлолтыг үндэслэн хувийн тээврийн хэрэгслүүд автомашины улсын дугаарын тэгш сондгойгоор оролцуулах,
 
-Нийтийн тээвэр цагийн хуваарийг өглөө 06.30-11.00, өдөр 12.00-15.00, орой 17.30-22.00 цагийн  хооронд хязгаарлалт ороогүй төрийн байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчдыг тээвэрлэнэ
 
Иргэдийг хүнс, ус авах, эмийн сангаар үйлчлүүлэх, шинжилгээ өгөх, дархлаажуулалтад хамрагдах нөхцөл боломжоор хангаж ажиллана.
Багахангай, Багануур, Налайх, Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хорооны иргэд зайлшгүй шаардлагатай үед иргэний үнэмлэхийн хаягаар, ажлын газрын үнэмлэх, тодорхойлолтыг үндэслэн нэвтрүүлнэ.
Нийслэлээс орон нутаг руу зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаан буюу эрүүл мэнд, буяны ажилтай иргэд, хүнс, шатахуун, уул уурхай, зам барилга, газар тариалан, эм эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэсэн зорчих тохиолдолд PСR шинжилгээг үндэслэн гаргана.
Иргэд оршин суугаа газрынхаа ойролцоо алхах, дугуй унах, биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийж болно. Нэг дор 5-аас доошгүй хүн байна.
18 хувиас дээш спиртын агууламж согтууруулах ундааг худалдахыг хориглоно.
 

ТАНИЛЦ: Өнөөдрөөс эхлэн 14 хоног нийслэлд мөрдөгдөх зохицуулалт
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ