ЭМЯ: 689 хүнээс коронавируст халдвар илэрч, нэг хүн нас барлаа

2021-04-10,   258

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. 
 
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын 689 тохиолдол шинээр илэрснээр нийт батлагдсан тохиолдлын тоо 14183 болсон байна. Харин 353 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.
 
Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдвараар нэг хүн нас барж, нийт коронавируст халдвараар нас барж байгаа хүний тоо 20 боллоо.

ЭМЯ: 689 хүнээс коронавируст халдвар илэрч, нэг хүн нас барлаа
Шинэ мэдээ