Харуулын даргаа буудаж хөнөөгөөд зугтсан хоёр цэргийн байршлыг тогтоон, бүсэлжээ

2021-04-10,   347

Говь-Алтай аймаг дахь хилийн 0214 дүгээр ангийн дугаар салбарын хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байсан Ховд аймгийн Чандмань сумын харьяат байлдагч Х, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат байлдагч М нар нь 2021 оны дөрөвдүгээр сарын 08-ны 18.30 цагийн орчимд харуулын даргаар үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Г-г буудан амь насыг нь хөнөөж, зэвсэглэн харуулын байрлалаа орхин оргосон хэрэг гарсан. 
 
 Дээрх хэргийг шалгахаар ХХЕГ, ЦЕГ-ын хамтарсан бүлэг Улаанбаатараас нисдэг тэргээр хөдөлгөөн үйлдэж, газар дээр нь шуурхай очин, одоогийн байдлаар аймгийн цагдаа, тагнуулын байгууллагын алба хаагчид мөрөөр нь мөрдөн ажиллаж байна. Одоогоор цэргүүдийг эрэн сурвалжилж байгаа. 
 
"Хоёр цэргийн байршлыг тогтоон бүсэлсэн. Тухайн цэргүүдийн хувьд галт зэвсэгтэй яваа тул хамаагүй ойртож болохгүй байна. Буудалцаан гаргахгүй, эвээр барихыг хичээж байна" гэж эх сурвалж мэдээллээ.

Харуулын даргаа буудаж хөнөөгөөд зугтсан хоёр цэргийн байршлыг тогтоон, бүсэлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ