Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай автомашинтай зөвшөөрөгдсөн салбарын ажилтнууд хөдөлгөөнд оролцож болно

2021-04-10,   479

Нийслэлд өнөөдрөөс эхлэн хатуу хөл хорионы дэглэм үйлчилж байна. Энэ хүрээнд НОК-оос гаргасан шийдвэрийн дагуу хязгаарлалт тогтоогоогүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын 10 хүртэл хувийг ажлын газрын үнэмлэх, албан байгууллагын тодорхойлолтыг үндэслэн хувийн болон албаны тээврийн хэрэгслээр хуанлийн өдрөөр автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш, сондгой тоогоор төгссөнөөр тодорхой маршрутын дагуу оролцуулна.
 
Өөрөөр хэлбэл, үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн салбарын ажилтнууд дөрөвдүгээр сарын 10, 12, 14, 16, 18, 20, 22, 24-нд тэгш, 11, 13, 15, 17, 19, 21, 23, 25-нд сондгой тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох юм.

Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай автомашинтай зөвшөөрөгдсөн салбарын ажилтнууд хөдөлгөөнд оролцож болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ