"Өмгөөлөгч Б.Баасанцогт шүүгч нарт нөлөөлсөн нь тогтоогдсон" гэв

2021-04-10,   455

Нэр бүхий хууль шүүхийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах "Parkview" хотхоны байранд бөөнөөрөө цугларч, биеэ үнэлэгч авсан байж болзошгүй бичлэг задарсан.
 
Өмгөөлөгч Б.Баасанцогт нар нэр бүхий шүүгч нарт бусдыг бие үнэлэхэд зуучилсан, татан оролцуулсан хэргээр Эрүүгийн хэргийн зүйл ангиар хэрэг бүртгэлт нээн шалгаж, АТГ-т шилжүүлсэн байна. Хэргийг хуваарилдаг, захиалдаг байж болзошгүй схем Б.Баасанцогт өмгөөлөгчийн комьютерээс гарч ирсэн учир хамтатган шалгаж байгаа юм байна. 
 
Тэгвэл хэрэгтэй холбогдуулан өчигдөр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан,Ч.Ундрам, Ц.Сандаг-Очир нар мэдээлэл хийлээ.Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "Өмгөөлөгч Б.Баасанцогт шүүгч нарт нөлөөлсөн нь тогтоогдсон тул эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа" гэсэн бол УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Хамтран хоорондоо хэрэг наймаалцдаг, Улсын хилээр их хэмжээний мөнгө оруулж ирсэн шүүгч, хэрэг төлөвлөдөг байж болзошгүй, өмгөөлөгч нар нь шүүгч шүүхийн ажилтнууд луу мөнгө шилжүүлсэн баримт ил болсон  мэдээллүүдэд үндэслэж хууль бусаар ажиллаж байгаа хууль хяналтын ажилтнуудад хариуцлага тооцуулна. Мөрдөн байцаалтын үйл ажиллагаа гэмт хэргийн үйл ажиллагаа, шүүх, цагдаа, прокурор, АТГ-т хэрхэн яаж явж байгаа талаар байнга мэдээлэл авч тухайн байгууллагад хяналт шалгалт, шаардлагыг хүргүүлж үр дүнг нь хэвлэл мэдээлэл олон нийтэд мэдээлэх үйл хэргийг та бүхэнтэй хамтарч хийнэ” гэлээ.
 
 
 

"Өмгөөлөгч Б.Баасанцогт шүүгч нарт нөлөөлсөн нь тогтоогдсон" гэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ