Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр коронавируст халдварын 689 тохиолдол илэрсэн мэдээллийг өгсөн. Өнөөдрийн байдлаар 2527 хүн коронавируст халдвараар өвдөж, эмчилгээ хийлгэж байна. Эдгээрийн 1931 нь хөнгөн, 475 нь хүндэвтэр, 99 нь хүнд, 22 хүн маш хүнд оноштойгоор эмчлүүлж байна. Хүндэвтэр, хүнд, маш хүнд хүмүүсийн тоо ийнхүү өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.
Харин 2010 иргэн гэртээ тусгаарлагдсан байгаа аж.
Хүнд, маш хүнд хүмүүсийн тоо нэмэгдсээр байна |
|