Говь-Алтай аймгийн Алтай сумын Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн хугацаат цэргийн албан хаагч, 19 настай М, X нар /2021.04.08/ 22:00 цагийн үед харуулын даргаа хөнөөгөөд зугтсан хэрэг гарсан талаар өмнө нь мэдээллэж байсан. Тэгвэл өнөөдөр хүний амь хөнөөсөн хоёр цэргийг Алтай сумаас 50 км зайд байхад нь баривчилжээ. Байлдааны буу, сумтай явсан цэргүүд албаныхны өмнөөс ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй гэнэ.
Байлдааны буу, сумтай явсан цэргүүдыг Алтай сумаас 50 км зайд байхад нь баривчилжээ |
|