Архангай аймагт ковид-19-тэй эх амаржиж, охинтой боллоо

2021-04-11,   328

Архангай аймгийн онцгой комиссоос коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэлээ.  Аймгийн Төрөх тусгаарлах эмнэлэгт Ковид-19-ийн халдвартай эх эмчлүүлж байсан бөгөөд өнгөрсөн шөнө яаралтай хагалгаагаар төрөлтийг шийдвэрлэн 3.1 кг жинтэй охинтой болжээ. Зургаан хүний бүрэлдэхүүнтэй эмэгтэйчүүдийн мэс заслын баг ажиллаж, жирэмсэн эх эсэн мэнд амаржлаа. Эх хүүхдийн бие хэвийн байна.  Тус аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт 407 сорьцонд PCR шинжилгээ хийхэд 14 хүн халдвар илэрчээ. Мөн 7 хүн эдгэрчээ. 


Архангай аймагт ковид-19-тэй эх амаржиж, охинтой боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ