Б.Батчулуун: Онигоо ярьсан болохоос гэмт хэрэг хийгээгүй

2021-04-11,   509

Никитон хамтлагийн Б.Батчулуун нь дуучин С.Сэрчимаад хандаж “хүчингийн гэмт хэргийн шинжтэй” зүйл ярьж, тэд хөгжилдөн инээлдсэн нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна.
 
Тодруулбал, Б.Батчулууны нэгэн танил нь архидан согтуурч, улмаар нэгэн бүсгүйг согтууруулж, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болсон үед нь хүчирхийлсэн байж болзошгүй зүйлийг ярьж, үл таних бүсгүйг тэд доромжлон инээлдсэн нь олон нийтийн шүүмжлэлд ийнхүү өртөөд байгаа юм.
 
Иймд энэхүү үйл явдалтай холбогдуулж Капитрон банк Б.Батчулуунтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээгээ цуцалж буйгаа мэдэгдсэн бол MN25 телевиз дуучин С.Сэрчмаагийн хөтлөн явуулдаг "Nyambaa&Sally's home" нэвтрүүлгийг эфиртээ гаргахгүй болсноо мэдэгдээд байна.
 
Мөн Никитон хамтлагийн Б.Батчулууны ярьсан зүйлийн талаар цагдаагийн байгууллага шалгалт явуулж байхыг ч үгүйсгэхгүй юм. Учир нь түүний ярьсан зүйл нь Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж. хүч хэрэглэхээр заналхийлж. эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан. мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэсэн хуулийн зохицуулалтад хамаарч байж болзошгүй байгаа юм. Хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү. https://www.legalinfo.mn/law/d...
 
Тэгвэл Б.Батчулуун өөрийн зохисгүй үйлдэлдээ уучлалт хүсэж. дараах мэдэгдлийг өөрийн FACEBOOK  хуудастаа нийтэлжээ.
 
Тэрээр “Сээлийгийн нэвтрүүлэгт орчихоод хот орох ажилтай учир Сээлийгийн машинд дайгдаад яармагаас хот хүртэл 6 цаг гаран түгжирсэн юм. Тэр хооронд лайв хийгээд хэсэг онигоо ярив. Би ч дотроо санаа зовжил байлаа. Арай л хаард онигоо ярьчихав уу даа гээд. Уг нь ч хот тэр чигтээ түгжрээд бухимдалтай байхад нь жоохон ч гэсэн хөгжөөе гэсэн санаатай байсийм уул нь. Даан ч хужир нь ихдээд түмэн олныг дэндүү бухимдуулчихлаа. Олон нийтийн сүлжээгээр болох болохгүй зүйл донгоссон нь миний түмэн буруу. Та бүгдийг энэ өвчин зовлон гээд сэтгэл санаа хүнд байхад нэмэр болохын оронд нэрмээс болж стрэстүүлсэндээ томоос том хүлцэл өчье.
 
+ 18 онигоог хүн бүхэн л дор бүрдээ ярьдаг байх гол нь олон нийтийн сүлжээгээр ярих ч юм байна ярихгүй ч юм байна гэдгийг хүмүүс анзаарч сургамж авсан биз ээ. Надад бол томоос том сургамж боллоо. Харин Сэрчмаад ямар ч буруу байхгүй шүү! Би л гэж нэг шаврын хаалт машинд нь үсэрч суугаад садар самуун онигоо яриад Сээлийгээ хөлдөө чирчихлээ. Инээд муутай л даа Сэрчмаа. Байнга л инээж явдгын. Харин хазайсан дээр нь гэгчээр Капитрон банк, яруу найрагч Шүүдэрцэцэг, хийлч Байгалаа, дуучин Ариунаа болон нүүр буруулж буй бүх хүмүүст хэлэхэд онигоо ярьсан болохоос гэмт хэрэг хийгээгүй шүү дээ ! Бүү туйлшрал даа л гэж хэлье дээ. Олон нийтийн сүлжээнд садар самуун онигоо ярьсан би тэнэг” гэжээ
 
 
 
 
 
 
 

Б.Батчулуун: Онигоо ярьсан болохоос гэмт хэрэг хийгээгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ