​Дүүрэг бүрт дархлаажуулалтын цэг ажиллаж 60-аас дээш насныхныг дархлаажуулна

2021-04-12,   400

ЭМЯ, Геронтологийн үндэсний Төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, ДЭМБ, Монголын улаан загалмай  нийгэмлэг хамтран УОК-ын дэмжлэгтэйгээр хөдөө орон нутгаас ирээд нийслэлд гацсан, вакцинжуулалтаасаа хоцорсон, гэрийн асаргаанд байдаг, архаг хууч өвчтэй, ахмад настнуудыг Covid-19-ийн дархлаажуулалтад хамруулах ажлыг зохион байгуулж байна. Тэгвэл өнөөдрөөс эхлэн дүүрэг бүрт дархлаажуулалтын 1 суурин цэгийг нээж, зорилтот бүлгийн иргэдээ дархлаажуулалтад хамруулахаар болсон байна. Тодруулбал,
 
 1. Баянзүрх дүүрэг -133-р сургууль
 
2. Баянгол дүүрэг -20-р сургууль
 
3.  Багануур дүүрэг – Эрүүл мэндийн төв
 
4. Чингэлтэй дүүрэг – “Аврагч” спорт хороо
 
5. Сонгинохайрхан дүүрэг – 9-р сургууль
 
6. Сүхбаатар дүүрэг -11-р сургууль,
 
7. Хан-Уул дүүрэг – Монгол, Солонгос коллеж,
 
8. Багахангай дүүрэг – Эрүүл мэндийн төв
 
9. Налайх дүүрэг -Эрүүл мэндийн төвд тус тус дархлаажуулалтын цэг ажиллуулах юм.
 
 
 
Мөн дүүрэг тус бүрт гурван автобусаар МУЗН-ийн сайн дурын идэвхтнүүд иргэдийг зөөвөрлөн дархлаажуулалтын цэгт хүргэх ажлыг зохион байгуулна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

​Дүүрэг бүрт дархлаажуулалтын цэг ажиллаж 60-аас дээш насныхныг дархлаажуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ