Засгийн газар, “Рио Тинто”-гийн хэлэлцээ өнөөдөр эхэлнэ

2021-04-12,   337

Монгол Улсын Засгийн газар ,“Рио Тинто”-тай өнөөдөр хэлэлцээрийн ширээний ард сууна. 
 
Хэлэлцээр гурван үе шаттай өрнөх төлөвтэй байна. Нэгдүгээрт, далд уурхайн төлөвлөгөөг цуцлах. Хоёрдугаарт, Лондоны арбитрийн шүүх дээр татварын маргаантай холбоотой өрнөж буй асуудлыг эцэслэх, гуравдугаарт, 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнээс хойш хийгдсэн нийт гэрээ, хэлэлцээрүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөгөө боловсруулсан. 
 
Хэлэлцээрт Монголын Засгийн газрыг төлөөлж ХЗДХ-ийн сайл Х.Нямбаатар,  ЗГХЭГ-ын Гадаад төсөл, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд дарга Б. Солонго, "Эрдэнэс Монгол" ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт нар оролцоно. Харин  “Рио Тинто” компани буюу хөрөнгө оруулагч талаас Компанийн Зэсийн группийн захирал Б.Болд, мөн компанийн Өсөлт хөгжил хариуцсан захирал С.Мөнхсүх, “Рио Тинто”-ийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Амаржаргал нар оролцоно. 
 
Монгол Улсын Засгийн газраас шаардлагатай тохиолдолд Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээг цуцлах саналтай байгаагаа “Рио Тинто” компанид мэдэгдсэн билээ. Иймээс асуудал хэрхэн өрнөхийг харах л үлдэж байна.
 

Засгийн газар, “Рио Тинто”-гийн хэлэлцээ өнөөдөр эхэлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ