Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Эмнэлгийн 6 дугаар гудамжинд нийтийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 04.11-ний өдрийн 15:48 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 15:54 цагт очиж, 30х10 метрийн хэмжээтэй нийтийн байранд иргэн Д-ийн 3х4 метрийн хэмжээтэй өрөөний таазны хэсэг шатаж иргэд унтраасан байсныг шалгаад буцсан байна
Тус гал түймэрт иргэн Д/55 настай, эмэгтэй/-гийн цээж, 2 гар, хоолой, нүүрний баруун хэсэг, иргэн С/30 настай, эмэгтэй/-гийн нүүрний баруун хэсэг тосонд түлэгдсэн байсныг НЯТТ-ийн эмчид хүлээлгэн өгчээ.
Нийтийн байрны тааз шатаж, хоёр эмэгтэйн нүүр хэсэг түлэгджээ |
|