ЭМЯ: 704 хүнээс коронавируст халдвар илэрч, гурван хүн нас баржээ

2021-04-12,   334

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. 
 
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 704 хүнээс коронавируст халдвар илэрч, гурван хүн нас барсан байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн 1912 хөнгөн байгаа бол, 588 хүндэвтэр, 118 хүн хүнд, 19 хүн маш хүнд байна. 
 
 Харин 357 хүн эдгэрчээ.

ЭМЯ: 704 хүнээс коронавируст халдвар илэрч, гурван хүн нас баржээ
Шинэ мэдээ