Монголд коронавируст халдварын улмаас нийт нас баралтын тоо 29 болоод байна
ЭМЯ : Халварын тохиолдлын тоо өндөр хэвээр байна. Өмнө нь халдвар авсан, нууц үедээ байсан хүмүүсийн халдвар илэрч байдаг. Халдварын тохиолдлын тоо нэмэгдэх тусам хүнд хүний тоо нэмэгдэж байна. Улмаар нас баралт нэмэгдэж байгаа. Халдвар авснаас хойш хүндрэх хүртэлх хугацаа нь эрүүл мэндийн ажилтнуудад самбаачлах цаг өгч байгаа хэдий ч ахмад настай, хууч өвчтэй хүмүүс халдвар авсан тохиолдолд маш хурдан хугацаанд хүндэрч нас барах тохиолдол гарч байна. Монгол Улсын хэмжээнд сэхээний 385 ор байгаа. Гэтэл одоо бараг 300 дахь ор руугаа орж байна. Тийм учраас хөл хорио тогтоож байгаа үед аль болох гэртээ байж, халдвар авах эрсдэлээс өөрсдийгөө сэргийлэх хэрэгтэй" гэв.
Монголд коронавируст халдварын улмаас нийт нас баралтын тоо 29 болоод байна |
|