Иргэн Б.Сүндэръяаг дарамталдаг УИХ-ын гишүүн хэн бэ?

2021-04-12,   630

Иргэн Б.Сүндэръяа өчигдөр өөрийн цахим хуудсанаа УИХ-ын нэгэн гишүүнтэй холбоотой учир битүүлэг пост хийсэн нь нийгмийн сүлжээнд дуулиан дэгдээв.
 
 Тэрбээр "2019 оны зун. Яг өдрийг нь бол санахгүй байна. Засгийн газрын зүүн талд байрлах буллд найз охин маань хоолонд урьлаа. Би төрийн ордонд явж байсан учир удалгүй орлоо.
 
Харамсалтай нь хайртай найз маань ганцаараа биш үерхдэг гэхүү явдаг гэхүү Монголын томоохон бизнесмен одоо УИХ гишүүн болсон эрхэм хамт сууж байлаа. Хэгжүүн дээрэлхүү нилээн том яриатай ах байна. Жаахан ууцан ч юм шиг эв эрүүл бол биш байсан. Сайхан танилцаж яриа өрнүүлж хоол ч ирлээ. Найз охиноосоо ямар садист хүн гэдгийг нь сонссон учир мэдээж найр тавьсангүй. Найз маань ариун цэврийн өрөө орлоо гээд гарлаа....
 
...2020 оны 6 сарын УИХ сонгуулийн тэр бичлэг зургуудыг цацсан хүн нь захиалагч нь Ардчилсан нам биш манай намын энэ эрхэм гишүүн шүү дээ!
Өрсөлдөгчөө дарах гэж 5 залуугаар Эрдэнэт хотод миний бүх шалдан нүцгэн зураг бүх манай намын дарга нартай авхуулсан зургийг маань эвлүүлж дуу хоолой оруулж цаг мөнгө заран байж захиалж хийлгүүлсэн хүн шүү дээ.
 
Хөөрхий минь дэвшиж буй нутгынхаа
малчдад мотоцикл мөнгө бензины талон тарааж сүүлийн 3 сар сайн тордсоон.
 
Сумдуудын засаг дарга нарт миний талд ажиллаж гаргахад тусалбал гарсаныхаа дараа байр өгнө гэж амлаад өгөх гэж байгаа байраач УБ хотод урьж авчран үзүүлсэн юм билээ.
 
Нэг сумынх нь засаг даргатай уулзахдаа бөөнөөрөө УБ хотод ийм шалтгаанаар ирсэнийг сонссон юм.
Тэд ч тэр хүний талд сайн ажилласан. УИХ гишүүн болсон юм чинь байраа өгсөн болов уу.." хэмээн цахим хуудаснаа бичсэн. 
 
Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын мэдэгдэлд "...Харамсалтай нь хэн гэдэг УИХ-ын гишүүн хүн түүнд дарамт үзүүлж байсныг нэрлээгүй учир нийгэмд УИХ-ын гишүүн Ц.Анандбазар намайг холбогдуулан нэрлэж, бичиж эхэлжээ.
 
Ард түмний өмнө хууль ёсыг сахин биелүүлнэ гэж тангараг өргөсөн УИХ-ын гишүүний хувьд Ц.Анандбазар миний бие “Сүнээ” гэх нэрээр нийгмийн цахим сүлжээнд танигдсан Б.Сүндэръяаг танихгүй, уулзаж байгаагүй, тухайн мэдээлэлд дурдагдсан шиг үйлдлийг огт хийгээгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье" хэмээгээд хуулийн байгууллагад шалгуулахаа мэдэгджээ.

Иргэн Б.Сүндэръяаг дарамталдаг УИХ-ын гишүүн хэн бэ?
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ