Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 13-нд ОХУ-ын иргэн Г болон Монгол Улсын иргэн М нарыг тагнуулын дөрвөн ажилтан хүч хэрэглэн дээрэмдэж, 50.000 доллар, 2500 еврог авсан хэрэг гарсан.
Тэгвэл бусдыг дээрэмдэх, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн буюу тагнуулын алба хаагчид бусдыг дээрэмдсэн хэрэгт холбогдсон Г.Доржсүрэнгээс 14.000.000 төгрөгийн үнэ бүхий нэг автомашиныг хурааж улсын орлого болгохоор шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Нийслэлийн прокурорын газраас авлига албан тушаалын гэмт хэрэг, мөнгө угаах гэмт хэргүүдэд холбогдсон этгээдэд зөвхөн ял шийтгэх бус хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж улсын орлого болгох, мөрдөн шалгах ажиллагааны явцад түүнийг хамгаалах тал дээр онцгойлон анхаарч байгаа аж.
Гадаадын иргэнийг дээрэмдсэн ТЕГ-ын ажилтнаас 14 сая төгрөг хураажээ |
|