Нийслэлийн прокурорын газар нь мөрдөн шалгах ажиллагааны цар хүрээ ихтэй эдийн засгийн болон авлига, албан тушаалын хэргүүд, түүнчлэн улс орон дамжиж үйлдэгдсэн, мөнгө угаах хэргүүдийг бүрэн, шуурхай шалгуулах зорилгоор олон талт удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэн ажилласны үр дүнд 2021 оны 1 дүгээр улирлын байдлаар 242 хэргийн 83 буюу 34.2 хувьд нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Урьд оны мөн үетэй харьцуулахад яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэрэг 3.5 хувиар өсөв. Тухайлбал,
- Б.Баттүвшин нарт холбогдох “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан үйлдэлтэй” эрүүгийн хэрэгт 2021 оны 01 дугаар сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Cүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлэх шилжүүлэх ажиллагаа хийгдэж байна.
ЖДҮХС-ийн захирал асан Б.Баттүвшин нарт холбогдох мөнгө угаасан гэх хэргийг ШҮҮХЭД шилжүүлжээ |
|