Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгон дахь хилийн 0285 дугаар ангийн дугаар салбарт харуулын дарга, ахлах ахлагч Д.Түмэн-Өлзийгийн эхнэр Ц.Наранчимэг энэ сарын 10-ны 21:00 цагийн орчим өвдөж, дуудлага өгсөн боловч эмнэлэгт хүргэгдэж амжилгүй, амаржиж, 2,700 грамм хүүтэй болжээ. Тухайн газар орны хувьд сум, орон нутгаас нэлээд алслагдмал, газар орны бартаа, саад ихтэй тул эмч нар хилийн байрлалд нь эх барих шийдвэр гаргасан байна. Нярайг Улаанхус сумын эмэгтэйчүүдийн их эмч Х.Жанболат, Улаанхус сумын III багийн эмч Х.Үмбат, салбарын ариун цэврийн зааварлагч Б.Хадах нар эх барьж авчээ. Эх хүүгийн биеийн байдал сайн, сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Эх орны хил дээр хүү төрлөө |
|