Улаанбаатар хотын харьяат иргэн Д-гээс Аймгийн БОЭТ-ийн лабораториор PSR шинжилгээ авахад ЭЕРЭГ гарчээ. Иргэн Д нь Монгол Улсын тод манлай уяач, Хөдөлмөрийн баатар Д.Даваахүү болохыг баталсан юм. Иймээс аймгийн халдвар судлалын хариу арга хэмжээний баг суманд ажиллаж иргэн Д-гийн ойрын хавьтал буюу 1,2-р хавьтлыг тогтоох тусгаарлах шинжилгээ сорьц авах зэрэг ажлыг хийж гүйцэтгэж байна. Сумын онцгой комиссийн шийдвэрээр энэ сарын 11-18-ны өдөр хүртэлх 7 хоногийн хугацаанд “ТЭГ ЗОГСОЛТ” хийжээ. Тэгвэл иргэн Д нь энэ сарын 9-нд Хэнтий аймгийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсныхоо дараа БАТАЛГААТ БУС ЗАМААР ЗОРЧИН ЦАГААН ОВОО СУМЫН НУТГААС ОТРООР БАТХААН БАГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ 2-3 МАЛЧИН ӨРХӨӨР ОРСОН БӨГӨӨД ХАНГАРЬД ДЭЛГҮҮР, АВТО ЗАСВАР, ШУНХЛАЙ ШТС, ҮСЧИН, ЗЭРЭГ ГАЗРААР ҮЙЛЧЛҮҮЛСЭН БАЙНА гэж Хөлөнбуйр сумын Засаг даргын тамгын газраас мэдээлсэн байна.
| Уяач Д.Даваахүүгийн зорчсон Хөлөнбуйр суманд НАЙМ хоногийн тэг зогсолт хийжээ |
|