Гэр шатаж, нэг хүн амиа алдлаа

2021-04-13,   427

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны “Сэлбэ”-ийн 41 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг энэ сары 12-ны өдрийн 18:38 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна.
 
Улмаар Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид иргэн Д-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраажээ.
 
 Уг гал түймэрт иргэн Х /60 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Гэр шатаж, нэг хүн амиа алдлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ