Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буургачин багийн Өвөржаргалант гэдэг ууланд самар ачсан 2 ачааны автомашин “Ерөө” гол гатлах гэж байгаад мөс цөмөрч усанд суусан байна.
Дуудлага мэдээллийн дагуу аймгийн Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 04.11-ний өдрийн 18:10 цагт “Ерөө” голын чиглэлд явж, 04.12-ны өдрийн 04:30 цагт очиж 12:26 цагт Катра загварын ачааны автомашиныг татан гаргажээ. Харин Зил-131 загварын ачааны автомашиныг татан гаргах боломжгүй тул үлдээжээ.
Самар ачсан Зил-131 машиныг “Ерөө” голоос татан гаргах боломжгүй тул үлдээжээ |
|