Спорт өрөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зургаан настай Монгол охин тусгай байранд шалгарчээ. Уг тэмцээнд 27 орны 611 тамирчин нас насны ангилалдаа өрсөлдсөн байна.
Тэмцээний талаар Монголын оюун ухааны академийг үүсгэн байгуулагч Х.Хатанбаатар "6 настай ч 3-р ангид орох бяцхан охин маань Спорт өрөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ амжилттай оролцож 7-р байр буюу тусгай байрт шалгарлаа.
Бэлтгэл дээрээ "Цикл" өрөлтийг хэдий 8 секундэд гүйцэтгэдэг ч тэмцээн гэдэг бол тэс өөр гэдгийг охин маань илүү сайн мэдэрсэн байх. "Дараа жил илүү хичээнэ" гэнэ дээ" хэмээн нийгмийн сүлжээндээ бичжээ.
Уг тэмцээн нь энэ сарын 5-11-ний хооронд онлайн хэлбэрээр зохион байгуулагдсан байна.
Зургаан настай Х.Ивээл охин ДАШТ-нд тусгай байрт шалгарлаа |
|