Б.Хурцын эхнэр Ү.Сарнай: Ц.Нямдорж, Ж.Батзандан, Лу.Болд нар хэзээ нэгэн цагт хуулийн өмнө очно. Би үүнд итгэлтэй байна

2021-04-13,   369

Б.Хурцад дээд шүүхээс 1.6 жилийн ял оноосон. Үйл явцтай холбогдуулан өнгөрсөн долоо хоногт ТЕГ-ын дарга асан Б.Хурцын эхнэр Ү.Сарнай  Ерөнхийлөгч, УИХ-ын дарга,  Ерөнхий сайд,  ЗГХЭГ-ын дарга, Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд, ТЕГ-ын дарга, Улсын Ерөнхий Прокурор  нарт шаардлага хүргүүлжээ. 
 
Тэгвэл өнөөдөр сэтгүүлч С.Баттулгад "Ц.Нямдоржийн "Хонгил"-ын цор ганц золиос нь Б.Хурц" гэсэн гарчигтай ярилцлага өгчээ. 
 
Тэрбээр уг ярилцлагадаа "С.Зоригийг хөнөөсөн хэргээс гадна “Эрүүдэн шүүсэн” гэх хэргийг улсын нууцаас гаргавал олон зүйлийн учир зангилаа тайлагдана. Тийм учраас би эдгээр хэргийг улсын нууцаас гаргуулах хүсэлтээ төр засаг, холбогдох албаныханд тууштай гаргасаар байх болно. С.Зоригийг хөнөөсөн хэргийг гурван шатны шүүхээр хэрхэн хэлэлцэж, тэдгээр хүмүүсийг ямар нотлох баримтад үндэслэн ялласныг ард түмэнд ил болгох хэрэгтэй. Гүйцэтгэх ажлын явцад тэдний гэм буруутайг нотлох ямар ноцтой баримтууд цугларсан юм бэ. Тэр л чухал шүү дээ.
 
Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайдаар таван удаа ажиллахдаа энэ хэргийг илрүүлэхийн төлөө яг юу хийсэн юм бэ. Ёстой хуруугаа ч хөдөлгөөгүй нь үнэн биз дээ. Ж.Батзандан, Лу.Болд хоёроор “Хүүхэлдэй” хийж, С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчийн хэргийг замхруулчихаж байгаа юм биш үү. Ц.Нямдорж, Ж.Батзандан, Лу.Болд нар хэзээ нэгэн цагт хуулийн өмнө очно. Үүнд би итгэлтэй байна" гэжээ.
 
Уг ярилцлагыг news.mn сайт нийтэлжээ.

Б.Хурцын эхнэр Ү.Сарнай: Ц.Нямдорж, Ж.Батзандан, Лу.Болд нар хэзээ нэгэн цагт хуулийн өмнө очно. Би үүнд итгэлтэй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ