Ж.Байгалмаа: Нийт 28 хоногийн хугацаанд хөл хорио тогтоож, хүн амаа дархлаажуулбал үр дүнтэй

2021-04-13,   553

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Энэ сарын 25-н гэхэд COVID-19-ийн тархалт ялимгүй буураад эргээд давлагаа гарах тооцоолол хийгдсэн" хэмээн мэдээллээ. 
 
Тэрбээр "Хөл хорионы үр дүнг одоогоор хэлэх боломжгүй. Өвчлөлийг хяналтад авах эсэх нь хугацаанаас шалтгаална.  Хөл хорионы дараа өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол дахин өсөх тооцоолол гарсан. Харин  нийт 28 хоногийн хугацаанд хөл хорио тогтоож, хүн амаа дархлаажуулбал үр дүнтэй. Бидний тооцоолсноор дархлаажуулалтын үр дүн 70 хувьтай байвал 15 хоногийн хөл хорионы дараа өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо бага зэрэг буурна." гэлээ.

Ж.Байгалмаа: Нийт 28 хоногийн хугацаанд хөл хорио тогтоож, хүн амаа дархлаажуулбал үр дүнтэй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ