Өмнөговь аймгаас Дархан-Уул аймаг руу очсон иргэн коронавирусний халдвартай нь батлагдсан мэдээллийн дагуу тус аймагт хариу арга хэмжээг авч ажиллаж байна.
Аймгийн Засаг даргын орлогч Ч.Баяржаргал "Тухайн иргэн энэ сарын 4-нд Дархан-Уул аймаг руу очоод 5-нд шинжилгээ өгч 6-нд хариу нь эерэг гарсан байна. Түүнтэй ойр харьцсан иргэдийн тандалт судалгааг хийж эхэлсэн. Олон хүнтэй уулзсан, хөдөлгөөн их үйлдсэн мөн хөдөө явсан гэсэн зураглал гарч ирж байгаа. Мэргэжлийн байгууллагууд үүн дээр ажиллаж байна" гэж мэдэгджээ. Ойрын хавьтлуудыг шинжилгээнд хамруулж байгаа бөгөөд сэжигтэй 4 тохиолдлыг ХӨСҮТ рүү өнөөдөр шилжүүлэхээр болжээ.
Дархан-Уул аймагт гарсан сэжигтэй дөрвөн тохиолдлыг ХӨСҮТ-рүү шилжүүлэхээр болжээ |
|