УИХ-аас 2030 он хүртэл Тэтгэврийн сангийн талаар баримтлах бодлогыг баталсан. Уг бодлогын хүрээнд хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг (НДШ) 2018 оноос 2.0 хувь, 2019 оноос 1.0 хувь, 2020 онд мөн 2.0 хувь буюу нийт 5 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан.
Харин 2020 онд цар тахлын улмаас хувь хэмжээг нэмэлгүй хойшлуулаад байсан юм. Тэгвэл хууль ирэх долдугаар сарын 1-ээс НДШ нэмэгдэнэ гэсэн үг.
Тодруулбал, Долдугаар сарын 1-ээс Нийгмийн Даатгалын Шимтгэлийг 2 хувиар нэмж 26 хувьд хүргэнэ. Энэ бол дээр дурьдсанчлан 2018 оны төгсгөлд батлагдсан хууль.
Хуулийн дагуу ажил олгогч 13.5 хувь, хувь хүн буюу ажилтан 12.5 хувиар НДШ төлнө. Дээрээс ажилтан хүн амын орлогын 10 хувь. Ингээд ажилтан таны цалингийн дөрөвний нэг татварт очиж байгаа юм.
Долдугаар сарын 1-ээс иргэн та цалингийнхаа дөрөвний нэгийг НДШ-д төлнө |
|