Засгийн газрын ээлжит болж байна. Хуралдаанаар коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар болон Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилт, Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн дотоодын ачаа тээврийн тарифын дунд хугацааны бодлогын зэрэг 10 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Мөн эх сурвалжийн мэдээллээр өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх юм. Б.Мөнхжин сайдын хувьд төрийн албаны 0240 УНҮ дугаартай автомашинаар зочид буудлуудын хооронд согтуу хүүхнүүдийг зөөсөн нь ноцтой ёс зүйн алдаа болж байгаа юм.
Б.Мөнхжин нь 2005 онд Монгол Улсын Их сургууль, 2015 онд Оксфордын Их сургуулийг тус тус төгссөн. Британи судлал, дипломат үйл ажиллагааны мэргэжилтэй. 2008-2009 онд Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, удирдлагын газарт мэргэжилтэн, 2009-2011 онд мөн яамны Төрийн захиргаа, удирдлагын газарт атташе, 2011-2014 онд Элчин сайдын яаманд гуравдугаар нарийн бичгийн дарга, 2015-2016 онд Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлтийн газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга, 2016-2017 онд Монгол Ардын Намын Гадаад харилцааны албаны дарга, 2017 оны 10 дугаар сараас одоог хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан юм.
Албаны машинтай шоудсан гэх Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинг чөлөөлөх үү? |
|