Дизель түлш тээвэрлэж явсан том оврын авто машин замын хажуу руу унаж, гурван тонн түлш асгарчээ

2021-04-15,   402

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрик чиглэлийн авто замын хажуу руу шатахуун тээврийн том оврын авто машин унасан осол өчигдөр гарчээ.
 
Энэ тухай дуудлагыг онцгой байдлын алба дөрөвдүгээр сарын 14-ний 21:19 цагт хүлээн авсан байна.
 
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 21:30 цагт очиход 12 тонн дизель түлш тээвэрлэж явсан шатахуун тээврийн авто машин авто замын хажуу руу унаж, гурван тонн дизель түлш асгарсан байсныг элс, шороо асган саармагжуулж 4 цаг 30 минутын хугацаанд ажиллажээ.
 
 
 
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
 
 
 

Дизель түлш тээвэрлэж явсан том оврын авто машин замын хажуу руу унаж, гурван тонн түлш асгарчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ