Хувийн машиндаа ажиллахыг зөвшөөрөөгүй салбарын хүн суулгасан байвал машинаас буулгана

2021-04-15,   382

Хөл хорионы хугацаанд зөвшөөрөгдсөн байгууллагын ажилчид тэгш сонгойгоор өөрийн хувийн тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрсөн. Өнгөрсөн өдрүүдэд зөвшөөрөгдсөн салбарын ажилтан зөвшөөрөгдөөгүй салбарын хүнийг тээврийн хэрэгсэлдээ авч явах зөрчлүүд гарсан байна. Иймээс өнөөдрөөс ТЦА-наас замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийг нэг бүрчлэн шалгахаар болжээ. 
 
Хэрэв хувийн авто машиндаа ажиллахыг зөвшөөрөөгүй салбарын ажилтныг суулгасан байвал машинаас буулгах юм. Шаардлагыг эс зөвшөөрвөл Зөрчлийн хуулийн дагуу шийтгэл ногдуулна гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
 
 Хувийн хэвшлийн байгууллагын ажилтнуудыг регистрийн дугаараар болон нийгмийн даатгалын систем дэх мэдээлэлтэй нь тулгаж шалгана. ААН-ийн талаар хуурамч бичиг баримт бүрдүүлж хөдөлгөөнд оролцсон тохиолдол гарсан учир нарийвчлан шалгахаар болсон байна. 
 

Хувийн машиндаа ажиллахыг зөвшөөрөөгүй салбарын хүн суулгасан байвал машинаас буулгана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ