Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын шалтгаант хоёр хүн нас барсан талаарх мэдээллийг өглөө. Гуравдугаар сарын 19-нд 69 настай эмэгтэй гадаадаас ирж, мөн сарын 29-нд коронавируст халдвартай нь батлагдаж Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байсан байгаад өчигдөр нас баржээ. Харин 79 настай эрэгтэйн хувьд гуравдугаар сарын 18-нд коронавируст халдвартай нь батлагдаж, ХӨСҮТ-д эмчлүүлж байгаад нас барсан байна.
Мөн Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан бөөрний архаг дутагдалтай, коронавируст халдвартай иргэн нас барсан байна.
| Бөөрний архаг дутагдлын хүнд хэлбэрээр өвчилсөн, коронавируст халдвартай иргэн нас барлаа |
|